Манай компаний эрхэм зорилго нь дэвшилтэт технологи ашиглан өндөр хурд, баталгаат чанар, шуурхай үйлчилгээгээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн компани байхад оршино.
Манай компани нь 2006 оноос эхлэн дотоодын интернет үйлчилгээний зах зээлд мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эйч Эн Ай ХХК-тай хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, манай HOMENET үйлчилгээний үнэнч хэрэглэгч та бүхний энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил бизнес болон өрх гэрийн хийморьт тань амжилт хүсье. Бид интернэт үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй 10 жилийг үджээ. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн техник технологийн дэвшилтэт шинэчлэл бүрийг үе шаттайгаар хийхийн сацуу интернэтийнхээ хурдтай уялдсан үнийн уян хатан бодлого явуулж харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэж байна. Мэдээлэл технологийн эрин зуунд таныг хүссэн мэдээллээ шуурхай саадгүй авах нөхцөлийг ханган ажиллах, шинэ соргог мэдээ мэдээлэл, бусад контент үйлчилгээгээ түгээх эрхэм үүргээ биелүүлэн ажиллах болно. Өнгөрөгч хугацаанд HOMENET үйлчилгээг сонгон бидэнд итгэл хүлээлгэн харилцаж ирсэн эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.
Манай компани 2006 оны 2 сард Харилцаа Холбоо Зохицуулах Хороо /ХХЗХ/-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол улсад Интернэт үйлчилгээ үзүүлэгч /Internet Service Provider/ Эйч Эн Ай ХХК нь айл өрөхийн интэрнэт үйлчилгээг анх удаа шилэн кабелаар холбож сүлжээний алдагдал бүхий хуучин технологийг халж Ethernet холболтоор холбож эхэлсэн анхдагч компани билээ. Монгол Улсын Улаанбаатар хотын интернэт үйлчилгээний салбарт HOMENET үйлчилгээгээ явуулж эхлээд даруй 10 жилийг үджээ. Бид дээрх хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийж техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж техникийн найдвартай ажиллах нөхцөл бололцоог бий болгоод байна. 2011 онд Монголын интернэтийн харилцан холболт /МИХХ/-д холбогдож нийт хэрэглэгчдийн интернэт урсгалын хурдыг нэмэгдүүлсэн. Мөн сүлжээний харилцан холболт хийж сүлжээний хамрах хүрээг өргөтгөснөөр Улаанбаатар хотын аль ч цэгт HOMENET үйлчилгээгээ үзүүлэх боломжтой болсон. Ийнхүү үйлчлүүлэгч компаниудынхаа ирээдүйн амжилтын төлөө, эцсийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг билээ.